<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><copyright>2001 Танкыоу Мусик</copyright>
<title>Христ цор Ганц</title>
<lyrics>[V1]
.D  G      D     G            A
 Христ бол миний цор ганц найдвар
.D         G      A        D
 Тэр миний гэрэл, хүч, дуу минь
.    G     D         G      A
 Энэ хадан суурь, тулгуур чулуу
.D          G      A     D
 Догшин шуурганд ч ганхашгүй

[C1]
.   D        G     D       A
   Бялхам их хайр, амар тайван
.   D        G    D           A
   Айдсыг намжааж тэмцлийг зогсооно
.       G       D       G       A
   Тайвшруулагч минь, миний бүх зүйл
.   D            G     A     D
   Христийн хайр дотор би зогсоно

[V2]
 Христ бяцхан хүү болж мэндэлснээр
 Бурханы бүрэн дүүрэнг илтгэв
 Хайр ба зөвт байдлын бэлэг болж
 Аврахаар ирсэн ч жигшигдсэн

[C2]
   Загалмай дээр Есүс үхээд
   Бурханы хилэнг биднээс холдуулж
   Нүгэл бүр минь Түүнд тохогдсон
   Христийн үхлээр би амьд байна

[V3]
 Дэлхийн гэрлийг харанхуй алж
 Түүний биеийг булшинд хорьсон ч
 Тэр цог жавхлант алдарт өдрөө
 Булшийг зад татан амилсан

[C3]
   Намайг хүлсэн нүглийн хар хүч
   Ялсан Түүгээр тасран унасан
   Тиймээс би Түүнийх, Тэр ч минийх
   Христ үнэт цусаараа төлсөн

[V4]
 Христийн хүч надад байгаа тул
 Гэм буруу үхлээс ч би айхгүй
 Олдсон мөчөөс одох хүртэл
 Хувь тавиланг минь Есүс атгана

[C4]
   Тамын хар хүч, хүний заль мэх
   Мутраас тань намайг салгахгүй
   Эргэн ирээд авч явах хүртэл
   Христийн хүчээр би бат зогсоно</lyrics>
<key>D</key>
<aka>In Christ Alone</aka>
<author>Стуарт Товненд, Кеит Гетты, Стуарт Товненд, Кеит Гетты, Невсбойс</author>
</song>